Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Н.Тавинбэх: Мянгадын нарны цахилгаан станц ашиглалтад орсноор Ховд аймгийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах боломж бүрдэнэ

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх баруун аймгуудад хийх албан томилолтын хүрээнд Ховд аймгийн Мянгад суманд баригдаж буй 10МВт-ын нарны цахилгаан станцын барилга угсралтын ажилтай биечлэн танилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Тавинбэх: Мянгадын нарны цахилгаан станц ашиглалтад орсноор Ховд аймгийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах боломж бүрдэнэ
Н.Тавинбэх: Мянгадын нарны цахилгаан станц ашиглалтад орсноор Ховд аймгийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах боломж бүрдэнэ. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх баруун аймгуудад хийх албан томилолтын хүрээнд Ховд аймгийн Мянгад суманд баригдаж буй 10МВт-ын нарны цахилгаан станцын барилга угсралтын ажилтай биечлэн танилцлаа.

Мянгад сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт баруун бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор баригдаж буй 10МВт-ын нарны цахилгаан станц, холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтын барилга угсралтын ажил 98 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 2022 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орох юм гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Хуваалцах