Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Н.Төгсцогтод өгсөн эмээгийнх нь зөвлөгөө

2009 оны хавар БНХАУ-ын Жунхай хотод зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээнээс МУГТ Н.Төгсцогт хүрэл медаль хүртсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Төгсцогтод өгсөн эмээгийнх нь зөвлөгөө
Н.Төгсцогтод өгсөн эмээгийнх нь зөвлөгөө. Зураг: МҮОНРТ

2009 оны хавар БНХАУ-ын Жунхай хотод зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээнээс МУГТ Н.Төгсцогт хүрэл медаль хүртсэн. Хүрэл медальтай галт тэрэгний буудал дээр ирэхэд гэр бүлийнхнээс нь өөр хүн угтаж аваагүй гэдэг. Харин намар нь дэлхийн аваргын мөнгөн медальтай эх оронд нь ирэхэд Монголын ард түмэн 17 настай хүүгээ баяртайгаар угтаж авсан. Үнэхээр ч Миланы рингэнд дэлхийн хүчтэнүүдийг өмнөө сөхрүүлсэн Н.Төгсцогтын тухай олон улсын хэвлэлүүд бичихдээ “17 настай хүүгийн нударга дэлхийд хүндэдлээ” гэж онцолж байсан юм.

Тэгвэл МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксчин болж тулаанаа амжилттай үргэлжлүүлсээр байгаа билээ. Хамгийн сүүлд наймдугаар сард гэхэд л АНУ-ын Жонатан Эрнандестэй тулалдаж, ялсан. Энэхүү тулаан найман үе үргэлжилсний эцэст манай тамирчны ялалтаар өндөрлөсөн юм. Гавьяат тамирчин маань тун удахгүй ээлжит тулаанаа хийх гэж байна. Бэлтгэлээ базааж байгаа түүнд эмээ нь ийнхүү захижээ.

Хуваалцах