Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Н.Түвшинбаяр "Степпа Арена"-гийн барилгын явцтай танилцлаа

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбайтай, Хойд америк, Европын орнуудад өргөн ашиглаж буй мөсөн талбайн зориулалтын хөргөлтийн төхөөрөмж, агаар сэлгэлтийн системтэй байх юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Түвшинбаяр "Степпа Арена"-гийн барилгын явцтай танилцлаа
Н.Түвшинбаяр "Степпа Арена"-гийн барилгын явцтай танилцлаа. Зураг: МҮОНРТ

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнөөдөр Хан-Уул дүүргийн VIII хороонд баригдаж буй өвлийн спортын “Steppa Arena” ордны ажлын явцтай танилцлаа. “Степпа Арена” компанийн удирдлагууд өвлийн спортын ордныг энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд байгууламжтай холбоотой зарим мэдээллийг өглөө.

Өвлийн спортын ордон 5700 м.кв ашиглалтын талбайтай, 2600 хүртэлх үзэгчийн суудалтай, Олон Улсын Олимпын хорооны стандарт хэмжээс болох 60м-30м мөсөн гулгуурын талбайтай байх аж.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбайтай, Хойд америк, Европын орнуудад өргөн ашиглаж буй мөсөн талбайн зориулалтын хөргөлтийн төхөөрөмж, агаар сэлгэлтийн системтэй байх юм байна.

Түүнээс гадна, танхим тасалгаа, мөсөн гулгуурын талбайг спортын бусад төрлийн уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ, тоглолтод зориулан хөрвөн өөрчлөх боломжтой байхаар хийж байна.

Хуваалцах