Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Н.Түвшинбаяр "Цонжин болдог"-т дүрээ мөнхөллөө

Найман зууны тэртээх бидний өвөг дээдсийн сүр хүч, Монголчууд бидний хиймор бахархалыг түүхийн хуудаснаас амилуулсан, хүн төрөлхтөнд үеийн үед дамжин үлдэх бодит бүтээн байгуулалтыг илэрхийлэх учиртай ТҮМЭН ХИШИГТЭН төсөл нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Цонжин болдог”-т хэрэгжиж эхлээд хэдэн жили

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Түвшинбаяр "Цонжин болдог"-т дүрээ мөнхөллөө
Н.Түвшинбаяр "Цонжин болдог"-т дүрээ мөнхөллөө. Зураг: МҮОНРТ

Найман зууны тэртээх бидний өвөг дээдсийн сүр хүч, Монголчууд бидний хиймор бахархалыг түүхийн хуудаснаас амилуулсан, хүн төрөлхтөнд үеийн үед дамжин үлдэх бодит бүтээн байгуулалтыг илэрхийлэх учиртай ТҮМЭН ХИШИГТЭН төсөл нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Цонжин болдог”-т хэрэгжиж эхлээд хэдэн жилийг ардаа орхилоо. "Түмэн хишигтэн" хөшөөт цогцолбор нь нийт 140 га газрыг хамрах бөгөөд уртаараа 2000 метр өргөнөөрөө 700 метр зайд 10000 морьт баатрууд цувран жагсах ёстой.

Тэдгээр арван мянган морьтой баатрын цогцолбор хөшөөнд дүрээ мөнхлөх гэсэн хүсэл олон хүнд байдаг биз. Тиймдээ ч олны танил эрхмүүд "Түмэн Хишигтэн" баатрын нэгээр тодорч дүрээ мөнхлөхийг эрхэмлэх болжээ. Тэдгээрийн дотор Хонгконгийн алдарт жүжигчин, Холливудын од Жаки Чан, Ардын жүжигчин П.Цэрэндагваас эхлээд хэд хэдэн олны танил хүн уг цогцолборт дүрээ мөнхөлсөн байдаг. Тэгвэл Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын алт, мөнгөн медальт, Улсын харцага Найдангийн Түвшинбаяр баатрын нэгээр дүрээ мөнхлөн үлдээжээ.

Хуваалцах