Н.Удвал сайдын нэрийг ашиглан хуурамч мэдээлэл тараажээ
Сүүлийн үед цахим ертөнцөөр бусдын нэрийг барин мэдээ, сэтгэгдэл бичих үйлдэл үе үе гарах болжээ. Үүний нэг нь Эрүүл мэндийн сайд Н.Удвалын нэр болон фото зургийг ашиглан 2013 оны 10 дугаар сарын 4-5 -нд www.twitter.com @UdvalNacag гэх нэрээр хуурамч хаяг шинээр үүсгэж хэн нэгэн жиргэсэн явдал юм.
Мэдээллийн алба

Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын ажлын албанаас сайд Н.Удвалын нэрийг барин худал, буруу ташаа мэдээ, мэдээллийг тараасан этгээдийг олж холбогдох арга хэмжээг авч өгөх хүсэлтийг Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар, Харилцаа холбооны зохицуулах газарт хүргүүлжээ.
Хуурамч хаягнаас эрүүл мэндийн болон бусад салбарын талаарх буруу ташаа тайлбар, ишлэлийг зориудаар түгээсэн учир Эрүүл мэндийн сайд үүнийг зохион байгуулалттайгаар үйлдсэн гэж үзээд ийнхүү холбогдох байгууллагуудад хандсан байна. Мөн www.twitter.com цахим хуудсан дахь @UdvalNacag гэх хаяг хуурамч болохыг ЭМЯ-ны Хэвлэлийн албанаас албан ёсоор мэдэгдлээ.