Н.Удвал тусгай хуралдааныг удирдлаа
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 64 дүгээр чуулганы үеэр Вакцин дархлаажуулалтын глобаль альянс (ВДГА)-аас тусгай хуралдааныг зохион байгууллаа.
Мэдээллийн алба

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 64 дүгээр чуулганы үеэр Вакцин дархлаажуулалтын глобаль альянс (ВДГА)-аас тусгай хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдааныг ЭМ-ийн сайд Н.Удвал даргалсан ба хуралдаанд ДЭМБ-ын Дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөрийг хариуцсан холбогдох ажилтнууд болон Номхон далайн баруун бүсийн улс орнуудын төлөөлөгчид оролцлоо.
ВДГА-ын хөтөлбөрт хамрагдах үндсэн шалгуур нь улс орны үндэсний нийт орлогын хэмжээнээс хамаардаг ба Монгол улсын хувьд сүүлийн жилүүдэд уул уурхайгаас үүдэлтэй орлого нэмэгдсэнээс тус байгууллагын туслалцааг авах шалгуурт тэнцэхгүй болсон юм. Гэсэн хэдий ч Дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд нэвтрүүлсэн вакцинуудыг ВДГА-ын хямдралтай үнээр худалдан авах бололцоог тус байгууллага улс орнуудад олгож байгаа юм. Дээрх хэлэлцүүлгийн нэгдсэн дүгнэлтийг ирэх 11 дүгээр сард болох ВДГА-ын Удирдах зөвлөлийн хуралдаанд танилцуулах юм байна.


















