“N700S” хурдны шинэ галт тэргийг танилцууллаа
Central Japan Railway компани хамгийн сүүлийн үеийн загварын хурдны галт тэрэгээ анх удаагаа олон нийтэд харууллаа. Токайдо шугамаар зорчих энэхүү хурдны галт тэрэг 2020 оны Токиогийн олимпоос өмнө үйлчилгээнд явж эхэлнэ. Токайдо Шинкансенийн шугам нь 1964 оны Токиогийн олимпын үеэр нээлтээ хийж бай
Мэдээллийн алба

Central Japan Railway компани хамгийн сүүлийн үеийн загварын хурдны галт тэрэгээ анх удаагаа олон нийтэд харууллаа. Токайдо шугамаар зорчих энэхүү хурдны галт тэрэг 2020 оны Токиогийн олимпоос өмнө үйлчилгээнд явж эхэлнэ. Токайдо Шинкансенийн шугам нь 1964 оны Токиогийн олимпын үеэр нээлтээ хийж байсан юм. Энэ шугам нь Токио болон Шин-Осакагийн хооронд тавигдсан.

N700S гэх өндөр хурдны галт тэрэг зорчигчдын аюулгүй байдлыг сайжруулахад илүү анхаарал хандуулжээ. Тодруулбал, энэ галт тэрэгний кабин болгонд 6 камерыг суурилуулсан байна. Одоо үйлчилгээнд явж байгаа хурдны галт тэрэгнүүд тасалгаа бүртээ хоёр л камертай юм.

Мөн шинэ галт тэрэг цахилгаан гэнэт тасалдахад үед литийн ион зайныхаа тусламжтайгаар аяллаа үргэлжлүүлэх юм. Central Japan Railway компани дараа жилийн 7-р сард таван ширхэг N700S галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Харин 2022 он гэхэд энэ шинэ загварын хурдны галт тэрэгний тоог 40 болгон нэмэх юм.



















