Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Наадам нэртэй 27 хүн байна

Баяр наадмыг Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан МЭӨ I-II зууны үеэс тэмдэглэж эхэлсэн бөгөөд морь, бөх, сурыг Тулгар төрийн үүсэл хэмээн үздэг талаар түүхэн эх сурвалжуудад дурдсан байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наадам нэртэй 27 хүн байна
Наадам нэртэй 27 хүн байна. Зураг: МҮОНРТ

Монгол үндэстний дэлхийн олон улсаас ондооших гол ялгарал, түүх, соёлын илэрхийлэл бол Үндэсний их баяр наадам билээ.Баяр наадмыг Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан МЭӨ I-II зууны үеэс тэмдэглэж эхэлсэн бөгөөд морь, бөх, сурыг Тулгар төрийн үүсэл хэмээн үздэг талаар түүхэн эх сурвалжуудад дурдсан байдаг.

Үндэсний их баяр наадмыг ЮНЕСКО 2020 онд “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэсэн.

Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлснээр улсын цолтой харваач 217, улсын цолтой уяач 213 байна. Мөн Монголын Үндэсний бөхийн холбооны мэдээлэлд дурдсанаар улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 хүрчээ.

Сонирхуулахад, Хүн ам, өрхийн мэдээллийн санд өнөөдрийн байдлаар Наадам нэртэй 27 хүн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Хуваалцах