Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Наадамчдад автомашины долоон төрлийн зөвшөөрөл олгож байна

Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн талбайд хөдөлгөөнд оролцох, зогсоолд байрлуулах автомашины зөвшөөрлийг олгож эхэлжээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наадамчдад автомашины долоон төрлийн зөвшөөрөл олгож байна
Наадамчдад автомашины долоон төрлийн зөвшөөрөл олгож байна. Зураг: МҮОНРТ

Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн талбайд хөдөлгөөнд оролцох, зогсоолд байрлуулах автомашины зөвшөөрлийг олгож эхэлжээ.

Наадамчдад “А”-400, “Д”-100, “Ж”-170, “М”/ногоон/-3000, “М”/улаан/-1000, “Ү”-500, “Г” гэсэн долоон төрлөөр 3000 ширхэг зөвшөөрлийг борлуулах юм байна.

Олгох байдал:

“А”, “Д”, “Ж” зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын Тамгийн газраас тус бүр 20 мянган төгрөгөөр,

“Y зөвшөөрлийг дүүргүүд дэх Худалдаа үйлчилгээний хэлтсээс 10 мянган төгрөгөөр

“М”/улаан/, “Г” зөвшөөрлийг дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгуудаар тус бүр 10 мянган төгрөгөөр,

“М” /ногоон/ зөвшөөрлийг 3000 төгрөгөөр тус тус олгоно.

Мөн наадмын хамгаалалт орчимд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг оруулахгүй бөгөөд Хэв журмыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын камер суурилуулан хянахаар болжээ.

Түлхүүр үг:Наадамчдад автомашины долоон төрлийн зөвшөөрөл олгож байна
Хуваалцах