Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Наадамчдын замын явган хүний 7 км-ийн цасыг цэвэрлэлээ

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн А/154 дүгээр тушаалаар “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Наадамчдын зам буюу Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүйн тойрог хүртэлх 6.6км замын цас мөсний цэвэрлэгээг хариуцан ажиллаж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наадамчдын замын явган хүний 7 км-ийн цасыг цэвэрлэлээ
Наадамчдын замын явган хүний 7 км-ийн цасыг цэвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн А/154 дүгээр тушаалаар “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Наадамчдын зам буюу Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүйн тойрог хүртэлх 6.6км замын цас мөсний цэвэрлэгээг хариуцан ажиллаж байгаа билээ.

Уг ажлын хүрээнд 2017 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр гурван техник, 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 3км явган хүний замыг цасыг шүүрдэж, дөрвөн км явган хүний замын тагтаршсан цасыг зориулалтын техникээр хусаж цэвэрлэсэн байна гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.

Хуваалцах