Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэх 700 зөвшөөрөл олгоно

Энэ жилийн улсын баяр наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэх хувь хүмүүст 700 зөвшөөрөл олгоно.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэх 700 зөвшөөрөл олгоно
Наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэх 700 зөвшөөрөл олгоно. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн улсын баяр наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэх хувь хүмүүст 700 зөвшөөрөл олгоно. Үүний 500 зөвшөөрлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд, 200-г нь Хүй долоон худагт олгох юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээ эрхлэх хувь хүмүүс тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө өнөөдрөөс эхлэн Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт өгнө. Харин Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах хүмүүс Сүхбаатар, Баянгол дүүрэгт өргөдлөө өгнө. Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга С.Даваасүрэн ингэж ярилаа.

Хуваалцах