Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Наадмаар нийтийн хоол, ахуйн үйлчилгээний ажиллах цагийн хуваарь

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн хоол, ахуйн үйлчилгээний ажиллах цагийн хуваарийг та бүхэнд хүргэе.

МН
Монгол наадам 2016

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наадмаар нийтийн хоол, ахуйн үйлчилгээний ажиллах цагийн хуваарь
Наадмаар нийтийн хоол, ахуйн үйлчилгээний ажиллах цагийн хуваарь. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн хоол, ахуйн үйлчилгээний ажиллах цагийн хуваарийг та бүхэнд хүргэе.

НИЙТИЙН ХООЛ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд долоодугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана. Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд амарна. Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд амарна. Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд долоодугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хуваалцах