Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Наадмаар нийтийн тээврийн 7 чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818 жил Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн зарим чиглэл үнэ төлбөргүй үйлчлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наадмаар нийтийн тээврийн 7 чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ
Наадмаар нийтийн тээврийн 7 чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818 жил Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн зарим чиглэл үнэ төлбөргүй үйлчлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

2024 оны долоодугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд дараах 7 чиглэлд нийт 32 тээврийн хэрэгслээр өглөө 07:20 цагаас 21:00 цаг хүртэл үйлчилнэ.

В:1 “Мишээл сити- Төв цэнгэлдэх хүрээлэн”

В:2 “Дүнжингарав худалдааны төв- Төв цэнгэлдэх хүрээлэн”

В:3 “Нарантуул худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн”

В:4 “Вокзалын 1000 машины зогсоол- Төв цэнгэлдэх хүрээлэн”

ВЭ:5 Давааны зөрлөг-Хүй 7 худаг

Хүй7:1 “Төв цэнгэлдэх хүрээлэн-Хүй 7 худаг”

Хүй7:2 “МУБИС-Хүй-7 худаг”

НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР

Хуваалцах