Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа, үйлчилгээ үзүүлэх иргэдийн анхааралд

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээ эрхлэх хөдөлмөр эрхлэгчдийн өргөдлийг хүлээн авч байгаа бөгөөд иргэд өргөдлөө өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх ёстой ажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа, үйлчилгээ үзүүлэх иргэдийн анхааралд
Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа, үйлчилгээ үзүүлэх иргэдийн анхааралд. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээ эрхлэх хөдөлмөр эрхлэгчдийн өргөдлийг хүлээн авч байгаа бөгөөд иргэд өргөдлөө өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх ёстой ажээ.

Аж ахуйн нэгж байгууллага нь:

1.Аж ахуйн нэгжийн албан хүсэлт
2.Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3.Ажлын байрны дүгнэлтийн хуулбар /зоогийн газар, баар, кафены үйл ажиллагаа эрхлэх тухай МХХ-ийн улсын байцаагчийн дүгнэлт/
4.Тогоочийн мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн шинжилгээний дэвтрийн хуулбар


Хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь:

1.Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өргөдөл
2.Иргэний үнэмлэхийн хуулбар
3.Цайны газрын үйл ажиллагаа эрхлэх тухай МХХ-ийн улсын байцаагчийн дүгнэлт
4.Тогоочийн мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн шинжилгээний дэвтрийн хуулбар


Худалдаа эрхлэгчид нь:

1.Аж ахуйн нэгжийн албан хүсэлт
2.Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3.Ажлын байрны дүгнэлтийн хуулбар /хүнсний дэлгүүр, супермаркет, минимаркет, хүнсний мухлагийн үйл ажиллагаа эрхлэх тухай/
4.Иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар
5.Иргэний өргөдөл

Дашрамд дурдахад, энэ жилийн баяр наадмаар зөвхөн хүнсний худалдаа, бэлэг дурсгалын зүйлс худалдаалах зөвшөөрөл олгох ажээ. Харин тус дүүргийнхний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд өгөх нэгдсэн семинар энэ сарын 06-ны 11:00 цагаас дүүргийн Иргэдийн танхимд явагдах юм.

Хуваалцах