Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Наадмаар залуус “Ахыг аваръя” хандивын аян өрнүүлжээ

Монголын Залуучуудын Холбооны Хүмүүнлэгийн байнгын хорооны залуучууд өнгөрсөн наадмын өдрүүдэд “Ахыг аваръя” хандивын аян өрнүүлжээ.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наадмаар залуус “Ахыг аваръя” хандивын аян өрнүүлжээ
Наадмаар залуус “Ахыг аваръя” хандивын аян өрнүүлжээ. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбооны Хүмүүнлэгийн байнгын хорооны залуучууд өнгөрсөн наадмын өдрүүдэд “Ахыг аваръя” хандивын аян өрнүүлжээ. Шатаж буй гэрээс дүүгээ авраад өөрөө галд 80 хувь түлэгдсэн баатарлаг хүү А.Цэрэнтогтоход туслах энэ аяны хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт асар барин хандив цуглуулсан байна. А.Цэрэнтогтох хүүг хурдан эдгэрэхийг хүссэн сэтгэлийн өглөгийг наадамчин олон харамгүй өгч, нийт 10 гаруй сая төгрөг цугларчээ.

Энэ мөнгийг хандивын аян зохион байгуулагчид А.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээнд зориулан илгээжээ. Баяр наадмын өдрүүдэд өөрсдөө баярлахаас урьтан бусдын төлөө сэтгэл, зүтгэлээ зориулсан МЗХ-ны Хүмүүнлэгийн байнгын хорооны залуучууддаа нийт залуусынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Хуваалцах