Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Наадмын гол тасалбар наймаачдын гараар оржээ

Энэ жилийн наадмыг аятай, тухтай суудлаас таалан сонирхоно гэвэл саналтгүй болжээ. Наадмын нээлт, хаалтын буюу чухал үеийн тоглолт үзэх тухтай суудлын тасалбарын үнэ 24 мянган төгрөг болохыг зарласан билээ. Харамсалтай нь тэрхүү тасалбар наймаачдын гараар ороод дашийн шог болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наадмын гол тасалбар наймаачдын гараар оржээ
Наадмын гол тасалбар наймаачдын гараар оржээ. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн наадмыг аятай, тухтай суудлаас таалан сонирхоно гэвэл саналтгүй болжээ. Наадмын нээлт, хаалтын буюу чухал үеийн тоглолт үзэх тухтай суудлын тасалбарын үнэ 24 мянган төгрөг болохыг зарласан билээ. Харамсалтай нь тэрхүү тасалбар наймаачдын гараар ороод дашийн шог болжээ.

Та заавал үзнэ гэвэл, тухайн тасалбарыг наадмын өдөр Төв цэнгэлдэх хавиас өссөн хийгээд шагийн үнээр авч таарах нь ээ. Дор хаяж л дахин өсгөөд 48-50 мянгаар л шаглах болов уу. Түүнээс ч халихыг үгүйсгэхгүй. Зарим хүнийхээр 100 мянган төгрөгөөс буухгүй ч гэх шиг.

Тасалбарыг Соёлын төв өргөөний арын тасалбар түгээгүүрээр борлуулсан бөгөөд, уржигдар шөнөжин өртөөчлөн сахиж хоносон ченжүүд цөмийг нь хуу хаман оджээ.

Хуваалцах