Наадмын хонины үнэ
Наадмын үеэр малчид хонио зарж борлуулахаар хотын зах, Эмээлт, 22-ын товчоо орчмоор цуглаад байна. Хурд агентлагийн сурвалжлах хэсэг 22-ын товчоо орж, хонины үнэ ханш судаллаа.
Мэдээллийн алба

Наадмын үеэр малчид хонио зарж борлуулахаар хотын зах, Эмээлт, 22-ын товчоо орчмоор цуглаад байна. Хурд агентлагийн сурвалжлах хэсэг 22-ын товчоо орж, хонины үнэ ханш судаллаа.
Энэ жилийн хувьд хонины үнэ ханш 130-280 мянгын хооронд байна.
Малчид хонио борлуулахаар хотод ирээд 10 гаруй хонож байгаа гэв. Харин биднийг очиход 22-ын товчооны цаана байсан малчдыг цааш нь Эмээлт зах руу мэргэжлийн хяналтынхан хөөж байсан юм. Хуулинд хотын ногоон бүсэд мал худалдаалахыг хориглосон байдаг. Тэгэхээр малчид малаа Эмээлт захын цаана зарж борлуулахаас аргагүй боллоо.
"Хурд" агентлаг


















