Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Наадмын тасалбарыг өнөөдөр 19:30 цагаас цахимаар захиалах боломжтой

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг 4 төвөөр "ХУР" Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулан борлуулж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наадмын тасалбарыг өнөөдөр 19:30 цагаас цахимаар захиалах боломжтой
Наадмын тасалбарыг өнөөдөр 19:30 цагаас цахимаар захиалах боломжтой. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг 4 төвөөр "ХУР" Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулан борлуулж байна. Ингэхдээ нэг хүнд 2-оос илүүг олгохгүй бөгөөд олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах, цахимаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахим зохицуулалт хийжээ.Наадмын тасалбарын цахим захиалга Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн портал https://eservice.ulaanbaatar.mn/-ээр өнөөдөр 19 цаг 30 минутаас үргэлжлэн явагдана.Наадмын тасалбарыг цахимаар борлуулахдаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн 6, 7 дугаар секторын тасалбарыг борлуулах ба нэг хүнд хоёроос илүү тасалбар олгохгүйгээр шийдвэрлэсэн байна.Иргэд цахимаар захиалсан тасалбараа НҮНТ-ийн Дүнжингарав салбараас 07 дугаар сарын 09, 10-ны өдрийн 14:00-17:00 цагийн хооронд өөрийн биеэр очиж авна уу.Та бүхэн сайхан наадаарай.

Хуваалцах