Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Наадмын өдрүүдэд наршилтаас сэргийлээрэй

Баяр наадмын өдрүүдэд хэт халсан өдрийн цагаар наршилтаас сэргийлээрэй. Энэ үеэр өндөр настай, даралт ихтэй хүмүүс болон хүүхэд, багачууд, зүрх судасны өвчин, чихрийн шижинтэй хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийж, нарны малгай өмсөх, нарны хамгаалалттай шүхэр хэрэглэх, шингэн ус сайн уух, хурц

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Наадмын өдрүүдэд наршилтаас сэргийлээрэй
Наадмын өдрүүдэд наршилтаас сэргийлээрэй. Зураг: МҮОНРТ

Баяр наадмын өдрүүдэд хэт халсан өдрийн цагаар наршилтаас сэргийлээрэй. Энэ үеэр өндөр настай, даралт ихтэй хүмүүс болон хүүхэд, багачууд, зүрх судасны өвчин, чихрийн шижинтэй хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийж, нарны малгай өмсөх, нарны хамгаалалттай шүхэр хэрэглэх, шингэн ус сайн уух, хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байхыг зөвлөж байна.Дараах шинж тэмдэг илэрч байвал наршсан байж болзошгүй.Бие суларч тамир тэнхээ алдахТолгой эргэж, өвдөхБиеийн халуун нэмэгдэхЦээж багтран амьсгаа цухалдахЦарайны өнгө цонхийж цайх,Бөөлжис хүрч, дотор муухайрахХөлс гарах нь багасах болон ихсэхНүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдахХэрэв наршсан бол дараах арга хэмжээг аваарайСэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулахБүлээн шингэн уулгахХүйтэн жин тавихАрьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих Массажилж, иллэг хийж , цусны эргэлт зогсохоос сэргийлэх хэрэгтэй.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хуваалцах