Наадмын өдрүүдэд олон улсын агаарын болон төмөр зам, авто замын зарим боомт ажиллана
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд Монголын талын хилийн боомтууд амарч, 07 дугаар сарын 16-ны өдөр цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.
Мэдээллийн алба

Харин баярын өдрүүдэд олон улсын "Буянт-Ухаа", "Алтанбулаг" авто зам, Сүхбаатар төмөр зам, Замын-Үүд төмөр зам, "Эрээн цав" авто замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллаж, иргэдэд үйлчилнэ.