“Надтай үлдээч” жүжиг энэ сарын 18-ээс эхэлж тоглогдоно
Ерөнхий найруулагчаар соёлын тэргүүний ажилтан А.Чингүн ажилласан бол зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар томилогджээ.
Мэдээллийн алба

УДЭТ-ын уран бүтээлчид энэ оны анхны уран бүтээлээ “Надтай үлдээч” жүжгээр эхлүүлж байна.
Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжиг энэ сарын 18, 19, 25, 26-нд тоглогдох аж.
Энэ жүжгийг театрын залуу уран бүтээлчид хамтран бүтээсэн гэдгээрээ онцлог юм.
Ерөнхий найруулагчаар соёлын тэргүүний ажилтан А.Чингүн ажилласан бол зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар томилогджээ.
"Надтай үлдээч" жүжгийг уншигч та үзсэнээр орчин үеийн залуусын үерхэл, нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн үнэт зүйл болоод түүний үнэ цэнийн тухай илүү мэдрэх болно.


















