“Надтай үлдээч” уянгын драмын жүжгийг А.Чингүн найруулна
Улсын драмын эрдмийн театр энэ оны гурав дахь шинэ уран бүтээл “Надтай үлдээч” жүжгийн нээлтээ ирэх есдүгээр сарын 6-нд хийхээр болжээ.
Мэдээллийн алба

Улсын драмын эрдмийн театр энэ оны гурав дахь шинэ уран бүтээл “Надтай үлдээч” жүжгийн нээлтээ ирэх есдүгээр сарын 6-нд хийхээр болжээ. Зохиолч О.Элбэгтөгсийн бүтээл “Надтай үлдээч” уянгын драмын жүжгийн ерөнхий найруулагчаар соёлын тэргүүний ажилтан А.Чингүн, зөвлөх найруулагчаар төрийн шагналт Н.Наранбаатар, ерөнхий зураачаар соёлын тэргүүний ажилтан Б.Батболд, хувцасны зураачаар соёлын тэргүүний ажилтан Д.Мягмарсүрэн, хөдөлгөөний найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Б.Хашхүү, дууны найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Б.Батсайхан, хөгжмийн зохиолчоор Ж.Батдөл нар ажиллаж байна.


















