Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Найман байгууллагын алба хаагчид гурван өдрийн турш спортоор өрсөлдөв

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудын дунд нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Найман байгууллагын алба хаагчид гурван өдрийн турш спортоор өрсөлдөв
Найман байгууллагын алба хаагчид гурван өдрийн турш спортоор өрсөлдөв. Зураг: МҮОНРТ

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудын дунд нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ, ОБЕГ, Тахарын Ерөнхий газар зэрэг найман байгууллагын удирдах 200 орчим баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Тэмцээн гар бөмбөг, биллъяард, буудлага гэсэн гурван төрлөөр гурван өдрийн туршид үргэлжиллээ.

Биллъяардын тэмцээнд нэгдүгээр байрт Тахарын Ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболдоор ахлуулсан баг эзэлж, хоёрдугаар байрт ЦЕГ, гуравдугаар байрт ЗХЖШ-ын баг тамирчид тус тус эзэллээ.

Бүх тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байрт ЗХЖШ, хоёрдугаар байрт ЦЕГ, гуравдугаар байрт БХЯ-ны баг тамирчид эзэлсэн юм.

Хуваалцах