Найман настай охиныг хүчирхийлсэн этгээд 21 настай Ж гэгч байжээ
Сонгинохайрхан дүүрэгт найман настай охиныг хичээлээ тараад явж байхад нь чихэр авч өгнө хэмээн дагуулан явж хүчирхийлсэн гэмт этгээдийг өчигдөр баривчилсан байна.
Мэдээллийн алба

Сонгинохайрхан дүүрэгт найман настай охиныг хичээлээ тараад явж байхад нь чихэр авч өгнө хэмээн дагуулан явж хүчирхийлсэн гэмт этгээдийг өчигдөр баривчилсан байна. Тодруулбал, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд оршин суух Ж гэгч байсан бөгөөд 1994 онд төрсөн 21 настай залуу байжээ. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.3-т зааснаар бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хүчирхийлсэн гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байна.


















