Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Найман төрлийн татвар нэмэх бүх заалтыг буцаахаар боллоо

Засгийн газраас 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүгээс, 150 ам метрээс дээш байрнаас, авто машины цилиндрийн багтаамж 4500-гаас дээш бол зэрэг найман төрлийн татвар авахаар хуулийн төсөл өргөн бариад байсан юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Найман төрлийн татвар нэмэх бүх заалтыг буцаахаар боллоо
Найман төрлийн татвар нэмэх бүх заалтыг буцаахаар боллоо. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас өнөөдөр төсвийн тодотголд багтсан найман татвар нэмэгдүүлэх асуудлыг эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Учир нь МАН-ын бүлэг татвар нэмэх асуудал ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа учраас энэ асуудлаа эргэн харах шийдвэрийг гаргаад байсан юм.

Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ.

Хуваалцах