Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Найман зуу гаруй загасны тор хураан авч, устгажээ

Найман зуу гаруй загасны тор хураан авч устгасан гэж Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Найман зуу гаруй загасны тор хураан авч, устгажээ
Найман зуу гаруй загасны тор хураан авч, устгажээ. Зураг: МҮОНРТ

Найман зуу гаруй загасны тор хураан авч устгасан гэж Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 2019 онд Ховд аймгийн хэмжээнд загас барих зөвшөөрөл олгоогүй байна. Тиймээс өнгөрсөн өвөл буюу 2019 оны 10 дугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэл Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч нар долоо хоног бүр эргүүл хяналт хийж байна. Энэ хугацаанд 800 гаруй загасны тор илрүүлж, устгаад байна. Торонд орсон загасыг буцаан тавьжээ. Мөн 600 орчим иргэн дэгээ ашиглан загас барьж байсан зөрчдийг илрүүлжээ.

Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга н.Батмөнх ингэж ярилаа.

Аймгийн төв болон Буянт, Мянгад, Чандмань, Дөргөн сумын иргэд хууль бусаар загас барьж зөрчил гаргасан байна.

Хуваалцах