Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

“Найрагчийн мөрөөр” баримтат кино бямба, ням гарагт үзэгчдэд хүрнэ

"Найрагчийн мөрөөр" төслийг “Цаг хугацаа хэлнэ” номын зохиогч, сэтгүүлч Уртнасангийн Бямбаням санаачлан эхлүүлсэн.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Найрагчийн мөрөөр” баримтат кино бямба, ням гарагт үзэгчдэд хүрнэ
“Найрагчийн мөрөөр” баримтат кино бямба, ням гарагт үзэгчдэд хүрнэ. Зураг: МҮОНРТ

Их зохиолч Д.Нацагдоржийн Өрнө дахинд суралцсан ул мөрөөр аялах, тухайн үеийн Монголын нийгмийн сэхээтнүүдийн суралцаж асан түүхийг сэтгүүл зүйн олон төрлийн контентоор хүргэх "Найрагчийн мөрөөр" төслийг “Цаг хугацаа хэлнэ” номын зохиогч, сэтгүүлч Уртнасангийн Бямбаням санаачлан эхлүүлсэн.

Тус төслийн Найрагчийн мөрөөр: “Алс газар сурахаар одогсод", Найрагчийн мөрөөр: “Алдагдсан цагийн эрэлд” баримтат кино энэ сарын 5, 6-нд буюу бямба, ням гарагт Монголын үндэсний олон нийтийн телевизээр үзэгчдэд хүрнэ.

Хуваалцах