Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Найробигийн олон улсын нисэх онгоцны буудалд гал гарчээ

Кенийн нийслэл Найробигийн олон улсын нисэх онгоцны буудалд гал гарч, бүх нислэгүүд цуцлагджээ. Гал улам хүчтэй ноцсон бөгөөд гал унтраах багийнхан олон цагийн турш ажиллаж байгаа аж.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Найробигийн олон улсын нисэх онгоцны буудалд гал гарчээ
Найробигийн олон улсын нисэх онгоцны буудалд гал гарчээ. Зураг: МҮОНРТ

Кенийн нийслэл Найробигийн олон улсын нисэх онгоцны буудалд гал гарч, бүх нислэгүүд цуцлагджээ. Гал улам хүчтэй ноцсон бөгөөд гал унтраах багийнхан олон цагийн турш ажиллаж байгаа аж. Аврах албаныхан зорчигчдыг төдийгүй ойр орчмын иргэдийг нүүлгэн шилжүүлж, аюултай байдал зарласан байна. Гал нисэх онгоцны буудлын хүлээлгийн өрөөнөөс эхлэн өргөн хэмжээний газрыг хамарсан болохыг онцгой байдлын албаны дарга Ассошейтэд Пресс агентлагт өгсөн мэдээлэлдээ онцолжээ. Кени нь Зүүн Африкийн хамгийн том улс юм. Галд автсан олон улсын нисэх онгоцны буудал нь тус бүс нутгийн агаарын тээврийн үйлчилгээний гол төв ажээ. Тус улсын аюулгүйн албаны дарга Жозеф Ол Ленку “Одоогийн байдлаар галын шалтгаан болон, хэр их хэмжээний хор хохирол учирсан болохыг тогтоогоогүй, галыг унтраахаар ажиллаж байна” гэжээ.

Түлхүүр үг:airport burn
Хуваалцах