Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжинэ

Нийслэлд албан ёсны айлчлал хийж буй Тайландын Вант Улсын Бангкок хотын ИТХ-ын дарга Пипат Лаппратана тэргүүтэй төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг дарга хүлээж авч уулзлаа.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжинэ
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжинэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлд албан ёсны айлчлал хийж буй Тайландын Вант Улсын Бангкок хотын ИТХ-ын дарга Пипат Лаппратана тэргүүтэй төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг дарга хүлээж авч уулзлаа.
Хотын Захирагч “Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж буй та бүхэнд талархал илэрхийлье. Ирэх жил Монгол Тайландын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой, Улаанбаатар Бангкок хотуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хооронд эгч дүүсийн харилцаа тогтоосны 15 жилийн ой болох гэж байна. Мөн Бангкок хот нь аялал жуулчлалын гол бүс нутгуудын нэг тул аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа” гэж онцоллоо. Ноён Пипат Лаппратана “2014 оны дөрөвдүгээр сард Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид манай хотод дахин айлчлал хийхээр болсон. Энэ үеэр холбогдох албаныхантай ярилцаж төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлнэ” гэжээ.

Хуваалцах