Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжсэнээр жуулчдын тоо 3.8 хувиар өссөн гэв

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд соёл, урлагийн арга хэмжээ чухал үүрэгтэй байдаг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжсэнээр жуулчдын тоо 3.8 хувиар өссөн гэв
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжсэнээр жуулчдын тоо 3.8 хувиар өссөн гэв. Зураг: МҮОНРТ

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд соёл, урлагийн арга хэмжээ чухал үүрэгтэй байдаг. Энэ зун манай улсад өмнөх жилүүдээс их жуулчин ирэх төлөвтэй байгаа учраас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд соёл, урлагийн томоохон арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн жилийн соёл, урлагийн үзүүлбэр, тоглолтуудыг гадаад, дотоодын 460 мянга гаруй хүн өөрийн биеэр үзэж сонирхжээ. Энэ жил энэ тоог нэмэхээр төлөвлөн ажиллаж байна гэж Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Б.Батцэнгэл хэллээ.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжихээс өмнө манай улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө зөвхөн лоозонгийн хэв маягтай явж ирсэн. Харин энэ хөтөлбөр хэрэгжсэнээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай улсыг зорих жуулчдын тоо 3.8 хувиар өссөн гэж салбарынхан хэллээ.

Хуваалцах