“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 19 цогц арга хэмжээ зохион байгуулна
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ онд соёл урлагийн нийт 19 цогц арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Мэдээллийн алба

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ онд соёл урлагийн нийт 19 цогц арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Соёл урлаг, аялал жуучлал, биеийн тамир спортын гэсэн үндсэн гурван чиглэлийн арга хэмжээнд зориулан 3.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ талаар Нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл ингэж ярилаа.


















