Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Найруулагч Г.Бадамрагчаа АТГ-т ханджээ

Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр хоёр жил гаруй хугацаанд шалгагдаж, эцэст нь цагаатгагдсан Г.Бадамрагчаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Найруулагч Г.Бадамрагчаа АТГ-т ханджээ
Найруулагч Г.Бадамрагчаа АТГ-т ханджээ. Зураг: МҮОНРТ

Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр хоёр жил гаруй хугацаанд шалгагдаж, эцэст нь цагаатгагдсан Г.Бадамрагчаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Найруулагч эрхмийг “Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулж төрийн эрхийг санаатайгаар булааж авахыг оролдсон, залуусыг тусгайлан бэлтгэсэн гэж Тагнуулын ерөнхий газраас сэжигтнээр тооцон шалгасан юм. Харин тэрээр Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга Д.Цогтбаатарыг санаатайгаар түүнийг хилс хэрэгт гүтгэсэн хэмээн шалгуулахаар АТГ-т хандаад байгаа ажээ.

Тэрээр хэлэхдээ “Одоогоос хоёр жилийн өмнө Сөрөх тагнуулын газрын дарга Д.Цогтбаатар намайг төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр саатуулан шалгасан. Харин шүүх намайг гэм буруугүй гэж цагаатгасан. Тиймээс гэм буруугүй хүнийг цагдан хорьсон түүнийг шалгахыг холбогдох газруудаас би хүссэн. Харин хүн гүтгээгүй” гэлээ. Дэлгэрэнгүйг хүргэж байна.

Хуваалцах