Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Найруулагч М.Батболд УДЭТ-аар харьяалагдаж эхэллээ

Найруулагч М.Батболд нь хамгийн сүүлд АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр “Орфей” театрын тайзнаа амилуулсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Найруулагч М.Батболд УДЭТ-аар харьяалагдаж эхэллээ
Найруулагч М.Батболд УДЭТ-аар харьяалагдаж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монголын театрын урлагт “Фауст”, “Гэм зэм” жүжгээр шинэ салхи сэвэлзүүлсэн залуу найруулагч М.Батболд УДЭТ-ын найруулагчаар ажиллахаар болжээ. Тэрбээр оны өмнөхөн шинэхэн ажилдаа орсон байна. Түүнтэй хамт УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтсийн даргаар Б.Хишигзаяа, туслах найруулагчаар С.Ариунжаргал, Б.Сандуйжав нар ч тус театрт ажиллахаар болсон гэж УДЭТ-аас мэдээллэв.

Найруулагч М.Батболд нь хамгийн сүүлд АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр “Орфей” театрын тайзнаа амилуулсан билээ.

Сонирхуулахад, тэрбээр Монгол Улсын ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү юм.

Хуваалцах