Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Найз бүсгүйнхээ амийг бүрэлгэжээ

Налайх дүүрэгт өнгөрсөн пүрэв гарагт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Найз бүсгүйнхээ амийг бүрэлгэжээ
Найз бүсгүйнхээ амийг бүрэлгэжээ. Зураг: МҮОНРТ

Налайх дүүрэгт өнгөрсөн пүрэв гарагт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тус дүүргийн оршин суугч 22 настай Б.Бат-Өлзий гэгч найз бүсгүй болох 19 настай С-ыг боож ухаан алдуулан, дараа нь 4-5 метрийн гүн нүүрсний цооногт хийж булжээ. Сэжигтэн хэргийн талаар “С-ыг энэ сарын 7-ны өдөр Налайх дахь гэртээ ирэхэд нь бид хоёр уулзсан. Тэгсэн С “Дахиж надтай уулзах хэрэггүй. Налайх дүүрэгт цагдаагийн хэлтэст ажилладаг найз залуутай болсон. Миний амьдралд дахиж битгий гай болоорой” гэж хэлэхээр нь уур хүрээд хоолойг нь боочихсон. Тэгээд ухаан алдчихаар нь эргээд сэргээх гэсэн сэрэхгүй, амьсгалахгүй болохоор нь айгаад урагшаа нүүрсний уурхай руу аваачаад хийчихсэн” гэж ярьжээ. Одоо түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан хэргийг шалгаж байгаа аж.

Хуваалцах