Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Найз залуудаа зодуулж амиа алдсан гэх бүсгүйн шүүх эмнэлгийн дүгнэлт өнөөдөр гарна

Найз залуу болох Г.Алтанхүүд зодуулж, амиа алдсан 21 настай Ц гэх эмэгтэйн цогцост хийсэн шүүх эмнэлгийн эхний дүгнэлт бүсгүйн цөс цоорсон учраас амиа алдсан гэж гарсан. Гэвч энэ дүгнэлттэй талийгаачийн ар гэрийнхэн санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Иймд Ерөнхийлөгч Ч.Элбэгдоржийн санаачилгаар

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Найз залуудаа зодуулж амиа алдсан гэх бүсгүйн шүүх эмнэлгийн дүгнэлт өнөөдөр гарна
Найз залуудаа зодуулж амиа алдсан гэх бүсгүйн шүүх эмнэлгийн дүгнэлт өнөөдөр гарна. Зураг: МҮОНРТ

Найз залуу болох Г.Алтанхүүд зодуулж, амиа алдсан 21 настай Ц гэх эмэгтэйн цогцост хийсэн шүүх эмнэлгийн эхний дүгнэлт бүсгүйн цөс цоорсон учраас амиа алдсан гэж гарсан. Гэвч энэ дүгнэлттэй талийгаачийн ар гэрийнхэн санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Иймд Ерөнхийлөгч Ч.Элбэгдоржийн санаачилгаар “Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уулзалт зохион байгуулж, холбогдох албаныханд уг хэрэгт хариуцлагатай хандахыг үүрэг болгосон билээ.

Үүргийн дагуу Ерөнхий прокурор Д.Дорлигжав хэт нэг талыг барьсан шинжтэй гарсан шүүх эмнэлгийн анхны дүгнэлтийг няцааж, дахин шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг өгсөн. Ингээд Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс шинээр томилогдсон шинжээчийн бүрэлдэхүүн дахин задлан шинжилгээ хийж эхэлсэн юм. Харин шүүх эмнэлгийн хоёр дахь дүгнэлт өнөөдөр гарна. Дүгнэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш энэ хэрэгт стратегийн өмгөөлөл үзүүлж байгаа Хүний эрхийн хуульч М.Ичинноров хүргэх юм байна. Мөн түүнд эрүү үүсгэхээр өгсөн талаар ч мэдээлэл өгөхөөр болжээ.

Түлхүүр үг:Алтанхүү
Хуваалцах