Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Найзынхаа ачийг алтан медалиар хариуллаа

Сонирхуулахад, тэрбээр улсынхаа олимпын сонгон шалгаруулах тэмцээнд гулсан унаж эрхгүй хоцрох шахсан. Гэвч түүний багийн хамтрагч, хамгийн сайн найз Бриттани Боу түрүүлсэн ч найздаа эрхээ өгчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Найзынхаа ачийг алтан медалиар хариуллаа
Найзынхаа ачийг алтан медалиар хариуллаа. Зураг: МҮОНРТ

Бээжингийн олимпын тэшүүрийн 500 метрийн зайд АНУ-ын Эрин Жексон олимпын аварга болсон анхны хар арьст эмэгтэй тамирчин боллоо.

Америкчуудаас хамгийн сүүлд 1994 оны Лиллехаммерийн олимпод алдарт Бонни Блэйр энэ зайд алтан медаль хүртснээс хойш 28 жилийн дараа Жексон авч ирсэн юм.

Сонирхуулахад, тэрбээр улсынхаа олимпын сонгон шалгаруулах тэмцээнд гулсан унаж эрхгүй хоцрох шахсан. Гэвч түүний багийн хамтрагч, хамгийн сайн найз Бриттани Боу түрүүлсэн ч найздаа эрхээ өгчээ.

Флоридагийн Окалагаас гаралтай 29 настай бүсгүй итгэл алдалгүй олимпын оргилд гарч, алтан медалийн тавцанд зогссон юм. Найзынхаа ачийг алтан медалиар хариулж, насан туршдаа мартах учиргүй болов.

Хуваалцах