Налайх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг ирэх сарын 25-нд нээнэ гэв
дээрх чиглэлийн авто замыг анх ашиглалтад оруулснаас хойш 60 жилийн дараа шинэчилж байгаа юм.
Мэдээллийн алба

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км замын далангийн ажлын гүйцэтгэл 95 хувьтай бөгөөд 11 км замыг асфальтаар хучжээ. Энэ жил бороо их орсноос ажлын явц 29 хоногоор удааширсан аж. Гэсэн ч ирэх сарын 10-нд цементэн, 20-нд асфальтан хучилтаа дуусгаж, 25-наас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх боломжтой юм байна. 70 см зузаан, 26-28 метр өргөн, хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй эл авто замыг ашиглалтад оруулснаар өдөрт 15-18 мянган тээврийн хэрэгсэл зорчино гэсэн тооцоо гаргажээ.
Сонирхуулахад, дээрх чиглэлийн авто замыг анх ашиглалтад оруулснаас хойш 60 жилийн дараа шинэчилж байгаа юм.


















