Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Налайх-Чойрын шинэ авто замын трасст орсон цахилгаан дамжуулах шугамыг шилжүүлж дууслаа

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Налайх-Чойрын авто замыг шинэчилж байгаатай холбогдуулан авто трасст орсон цахилгаан дамжуулах шугам тоноглолыг зөөн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж дууслаа.

УТ
УБЦТС ТӨХК

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Налайх-Чойрын шинэ авто замын трасст орсон цахилгаан дамжуулах шугамыг шилжүүлж дууслаа
Налайх-Чойрын шинэ авто замын трасст орсон цахилгаан дамжуулах шугамыг шилжүүлж дууслаа. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Налайх-Чойрын авто замыг шинэчилж байгаатай холбогдуулан авто трасст орсон цахилгаан дамжуулах шугам тоноглолыг зөөн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж дууслаа.

Тус компанийн 20 инженер, 80 гаруй монтёр 15 машин механизмтай бүрэлдэхүүн энэ оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн авто замтай огтлолцсон цахилгаан дамжуулах 15 агаарын шугам, 24 кабель шугам, 31 тулгуурыг тус тус зөөж, 7 тулгуурыг шинээр сольж угсрах ажлыг богино хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, авто замын шинэчлэлийн ажлыг төлөвлөсөн цаг хугацаанд нь дуусгахад хамтарч ажиллалаа.

Хуваалцах