Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын ажил үргэлжилж байна

Тус чиглэлд бүх жин нь 3.5 тонноос доош ачааны машин, 8-аас доош хүний суудалтай тээврийн хэрэгсэл зорчих боломжтой түр замыг нээн, тээврийн хэрэгслийн холбогдох тэмдгүүдийг байршуулан ажиллаж байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын ажил үргэлжилж байна
Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын ажил үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын ажил үргэлжилж байна. Тус чиглэлд бүх жин нь 3.5 тонноос доош ачааны машин, 8-аас доош хүний суудалтай тээврийн хэрэгсэл зорчих боломжтой түр замыг нээн, тээврийн хэрэгслийн холбогдох тэмдгүүдийг байршуулан ажиллаж байгаа.

Замын тоосжилт өндөр, харагдах орчин хязгаарлагдмал, осол аваар гарах магадлалтай байгаа тул зорчигчид хурдны хязгаарын тэмдэгээ баримтлан, аюулгүй байдлаа ханган, хөдөлгөөнд оролцохыг анхаарна уу.

Тус замаар зорчих хурдны хязгаар нь 30 км/цаг бөгөөд #Хурд хэтрүүлбэл хайрга чулуу үсрэх, харагдах орчин хязгаарлагдах, хөвөө далангүй учир замаас гарах эрсдэлтэй.

Түр замын тоосжилтыг бууруулахын тулд усалгааг хийн ажиллаж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлэв.

Хуваалцах