Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Налайх дүүрэгт 274 дүгээр цэцэрлэг ашиглалтад орлоо

Налайх дүүргийн нэгдүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон 274 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа албан ёсоор эхлээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Налайх дүүрэгт 274 дүгээр цэцэрлэг ашиглалтад орлоо
Налайх дүүрэгт 274 дүгээр цэцэрлэг ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Налайх дүүргийн нэгдүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон 274 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа албан ёсоор эхлээд байна.

Налайх дүүрэгт ерөнхий боловсролын хамран сургалт 98 хувьтай байгаа бөгөөд энэ хичээлийн жилд улсын төсвөөр 274 дүгээр цэцэрлэг ашиглалтад орсноор сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 70 хувьд хүрчээ.

Налайх дүүргийн алслагдсан 1, 7 дугаар хорооны 400 гаруй хүүхдүүд өөр хорооны цэцэрлэгт хуваарилагдан хамрагддаг байсан бол тус цэцэрлэг ашиглалтад орсноор энэ хичээлийн жилд 4-5 насны 150 хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.

Хуваалцах