Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Налайх дүүрэгт барилга нурж, дөрвөн хүн хүнд гэмтжээ

Энэ сарын 22-ны өдөр Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт “Бүргэд хилл” ХХК-ийн барьж байсан барилга нурж, долоон хүн нурангид дарагджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Налайх дүүрэгт барилга нурж, дөрвөн хүн хүнд гэмтжээ
Налайх дүүрэгт барилга нурж, дөрвөн хүн хүнд гэмтжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 22-ны өдөр Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт “Бүргэд хилл” ХХК-ийн барьж байсан барилга нурж, долоон хүн нурангид дарагджээ.

Онцгой байдлын аврагчдыг очиход барилгын ажил гүйцэтгэж байсан дөрвөн иргэн нуруу, цээжин тус газартаа гэмтсэн байсан ба Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт анхан шатны эмчилгээ хийж, улмаар ГССҮТ-д хүргэгджээ. Харин нурангид дарагдсан бусад хүнийг хөнгөн гэмтэлтэй гэж үзсэн байна.

Тус барилга нь амралтын байрны зориулалттай бөгөөд суурийн цутгалт дуусч карказ зангидаж байжээ. Нэгдүгээр давхрын цутгалтаа хийж байх явцад ийн нурсан байна. Ослын дүгнэлт өнөөдөр гарах юм.

Хуваалцах