Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Налайх дүүрэгт барьсан бага оврын цэвэрлэх байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авав

Нийслэлийн Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт концессын гэрээгээр барьсан бага оврын цэвэрлэх байгууламжийг өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн өмчид бүртгэн авлаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Налайх дүүрэгт барьсан бага оврын цэвэрлэх байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авав
Налайх дүүрэгт барьсан бага оврын цэвэрлэх байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт концессын гэрээгээр барьсан бага оврын цэвэрлэх байгууламжийг өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Энэхүү цэвэрлэх байгууламжийг концессын гэрээгээр барьж энэ оны 8 сард байнгын ашиглалтад оруулсан байна. Цэвэрлэх байгууламж барих гэрээг “Набсан” ХХК авсан бөгөөд тус компани нь өөрийн хөрөнгөөр, гэрээнд заасан хугацаанд цэвэрлэх байгууламжийн зураг төслийг боловсруулан, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, барилга байгууламж ашиглалтад оруулжээ. Цэвэрлэх байгууламжийн байнгын ашиглалтыг Налайх дүүрэгт усан хангамж, ариутгах татуурга, орон сууц, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй Чандмань Налайх ОНӨААТҮГазар хариуцан ажиллах юм байна.

Хуваалцах