Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Налайх дүүрэгт "Хүүхдийн хөгжлийн төв" байгуулна

Уг төсөл нь "Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх" төрөлтэй бөгөөд концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барилгыг барин ашиглалтад оруулан нийслэлийн өмчид шилжүүлэх юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Налайх дүүрэгт "Хүүхдийн хөгжлийн төв" байгуулна
Налайх дүүрэгт "Хүүхдийн хөгжлийн төв" байгуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Монгол Улсын болон гадаадын этгээд, түүний нэгдлийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт "Хүүхдийн хөгжлийн төв" байгуулах төслийн Концесс олгох шууд гэрээ байгуулахыг урьж байна. Уг төсөл нь "Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх" төрөлтэй бөгөөд концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барилгыг барин ашиглалтад оруулан нийслэлийн өмчид шилжүүлэх юм. Концесс олгох шууд гэрээ байгуулах хүсэлтийг ирэх сарын 25-ны өдрийн 12:00 цагаас өмнө Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын Концесс, төр хувийн хэвшлийн түншлэл, Инновацийн хэлтэст албан бичгээр хүлээн авах юм байна.

Хуваалцах