Налайх дүүрэгт санхүүжилтийн түр горим тогтоолоо
Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдрийг хүртэл дүүргийн 2015 оны төсвийг батлаагүй байгаа тул 2015 оны хоёрдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тус дүүрэгт санхүүжилтийн түр горимыг тогтоохоор нийслэлийн
Мэдээллийн алба

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдрийг хүртэл дүүргийн 2015 оны төсвийг батлаагүй байгаа тул 2015 оны хоёрдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тус дүүрэгт санхүүжилтийн түр горимыг тогтоохоор нийслэлийн Засаг дарга “Санхүүжилтийн түр горим тогтоох тухай” А/103 дугаар захирамж гаргалаа. Санхүүжилтийн түр горим тогтоосонтой холбогдуулан нийслэлээс Налайх дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 02 дугаар сард 416 480 300 төгрөг, гуравдугаар сард 210 000 300 байхаар тогтоож, зарцуулах зардлын хэмжээг баталлаа.
Санхүүжилтийн түр горимыг мөрдөн, дүүргийн төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарт үүрэг болгож, санхүүжилтийн түр горимын биелэлтэд хяналт тавин ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгалаа.
НАЛАЙХ ДҮҮРЭГТ САНХҮҮЖИЛТИЙН ТҮР ГОРИМ
ТОГТООСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН 2015 ОНЫ II, III
САРУУДАД ОЛГОХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГИЙН ХЭМЖЭЭ
/мян.төг/
№Зардлын төрөл2015 оны II сар2015 оны III сарНийт дүн1Үндсэн цалин60,672.030,336.091,008.02Унаа хоолны хөнгөлөлт21,551.210,775.632,326.83НДШ9,044.54,522.313,566.84Бичиг хэрэг6,275.63,128.69,404.25Гэрэл цахилгаан15,074.97,537.822,612.76Түлш халаалт136,310.968,155.2204,466.17Шуудан холбоо4,286.82,143.56,430.38Цэвэр бохир ус7,274.63,636.910,911.59Дотоод албан томилолт2,150.41,344.73,495.110Урсгал засвар4,500.03,500.08,000.011Байрны түрээс882.2441.11,323.312Хог хаягдал зайлуулах111,957.255,978.6167,935.813Бараа үйлчилгээний бусад зардал6,500.03,500.010,000.014Орон нутгийн нөөц хөрөнгө30,000.015,000.045,000.0Дүн416,480.3210,000.3626,480.6


















