Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Налайх дүүрэгт зохион байгуулагдсан “Уян-Монголын уран нугаралтын чуулга уулзалт”-д 200 гаруй нугараач оролцлоо

Монголын циркийн урлагийн нэрийн хуудас болсон уран нугаралтын урлагийг дээдлэн хөгжүүлэх, өвлүүлэн үлдээх зорилготой “Уян – Монголын уран нугаралтын чуулга уулзалт-2026” Налайх дүүрэгт маань гурван өдөр амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Налайх дүүрэгт зохион байгуулагдсан “Уян-Монголын уран нугаралтын чуулга уулзалт”-д 200 гаруй нугараач оролцлоо
Налайх дүүрэгт зохион байгуулагдсан “Уян-Монголын уран нугаралтын чуулга уулзалт”-д 200 гаруй нугараач оролцлоо. Зураг: МҮОНРТ

Монголын циркийн урлагийн нэрийн хуудас болсон уран нугаралтын урлагийг дээдлэн хөгжүүлэх, өвлүүлэн үлдээх зорилготой “Уян – Монголын уран нугаралтын чуулга уулзалт-2026” Налайх дүүрэгт маань гурван өдөр амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.

Монголчууд бид үеийн үед авьяас билэг, ур ухаан, тэсвэр хатуужлаа урлагаар дамжуулан дэлхийд таниулж ирсэн ард түмэн билээ. Түүний нэг тод илэрхийлэл нь уран нугаралтын урлаг бөгөөд энэ урлаг нь хүний биеийн гайхамшигт боломж, гоо зүйн төгс илэрхийлэл төдийгүй монгол хүний хөдөлмөрч зан чанар, сахилга бат, тууштай тэмүүллийн бэлгэдэл болдог юм.

Налайх дүүргийн унаган хүү, Дүүргийн Хүндэт иргэн, Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Лхагва-Очирын санаачилгаар зохион байгуулагдсан энэхүү чуулга уулзалт нь зөвхөн туршлага солилцох арга хэмжээ бус, монгол өв соёлоо дэлхий дахинд таниулах, шинэ үеийн авьяастнуудыг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал индэр болж чадсаныг онцлон тэмдэглэе. Түүнчлэн “Physical Asia” шоуны Австрали, Филиппиний багийн гишүүд энэхүү үйл ажиллагаанд нэгдсэн нь Монголын уран нугаралтын үнэ цэнэ, гайхамшгийг дэлхийд дахин таниулсан ач холбогдолтой үйл явдал боллоо.

Өнөөдөр Монголын уран нугаралтын урлаг дэлхийн олон орны тайзнаа үнэлэгдэж, олон улсын циркийн урлагийн хөгжлийн салшгүй хэсэг болсон. Монголын уран нугараачид дэлхийн 50 гаруй оронд тоглолтоо үзүүлж, олон улсын циркийн наадмуудаас 100 гаруй алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна.

Хүний биеийн уян хатан гайхамшиг болсон уран нугаралтын соёлын өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх нь зөвхөн урлагийн салбарынхны үүрэг бус төр, иргэн, нийгмийн хамтын хариуцлага билээ.

Хуваалцах