Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Налайх дүүргийн Ахмадын хорооны байрыг засварлаж тохижууллаа

Туркийн хамтын ажиллагааны зохицуулагч агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр Налайх дүүргийн Ахмадын хорооны байрыг засварлан тохижуулж, нээлт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Налайх дүүргийн Ахмадын хорооны байрыг засварлаж тохижууллаа
Налайх дүүргийн Ахмадын хорооны байрыг засварлаж тохижууллаа. Зураг: МҮОНРТ

Туркийн хамтын ажиллагааны зохицуулагч агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр Налайх дүүргийн Ахмадын хорооны байрыг засварлан тохижуулж, нээлт хийлээ.Нээлтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, БНТУ-ын Элчин сайд Зафер Атеш, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ТИКА-гийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр, Налайх дүүргийн Ахмадын хорооны дарга Б. Отгонпүрэв болон дүүргийн ахмадууд оролцлоо.Нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд нийгмийн хамгааллын хүрээнд ахмадуудын нийгмийн хамгааллын асуудалд яамны зүгээс анхаарал хандуулан ажиллаж байгааг дурдахын зэрэгцээ тус ахмадын хорооны байрыг засварлаж тохижуулсан Туркийн хамтын ажиллагааны зохицуулагч агентлаг болон санаачилсан, дэмжлэг үзүүлсэн талуудад талархал илэрхийллээ.Эх сурвалж: ХНХЯ

Хуваалцах