Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Налайх дүүргийн цэцэрлэг, сургууль, их сургуулийн үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар бямба гарагт Налайх дүүрэгт ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Налайх дүүргийн цэцэрлэг, сургууль, их сургуулийн үйл ажиллагаатай танилцав
Налайх дүүргийн цэцэрлэг, сургууль, их сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар бямба гарагт Налайх дүүрэгт ажиллалаа. Судалгаанд суурилсан их сургууль болохоор түүчээлж яваа Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Тус сургууль Германы инженерийн боловсролын стандартыг хангасан сургалтын хөтөлбөрийг англи хэлээр зааж, Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдэд ажиллах боломжтой ирээдүйн монгол инженерүүдийг бэлдэж байгаагаараа онцлог юм. Сургуулийн захирал, доктор Н.Дорждэрэм сургалт, судалгааны ажлыг аж үйлдвэрийн нэгжүүдтэй хамтраад цогц байдлаар хийж чаддаг судалгааны сургууль болохоор зорьж байна гээд 2025 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө танилцуулсан юм.Дараа нь оюутнуудын инноваци шингэсэн бүтээлүүдийг үзэж сонирхов. Тухайлбал, оюутан Б.Түмэндэлгэр, Г.Лхагвасүрэн, С.Чингүүнбилэг нарын бүтээсэн робот хотын гудамж, талбайн хог, цас зэргийг цэвэрлэх зориулалттай бөгөөд тээвэр, батлан хамгаалах, хөдөө аж ажуйн салбарт ашиглах боломжтой ажээ. Энэ мэтээр залуус суралцангаа бүтээх боломж, чадварыг тус сургааль олгодог бөгөөд өнгөрөгч онд төгссөн анхны 12 төгсөгч нь бүгд ажлын байртай болжээ. Налайх дүүрэг төрийн өмчийн долоо, төрийн бус өмчийн тав, нийт 12 цэцэрлэг, төрийн өмчийн тав, төрийн бус өмчийн хоёр, нийт ерөнхий боловсролын 7 сургууль, Насан туршийн боловсролын төвтэй. Сайд нар тус дүүрэгт ажиллах үеэрээ 23 дугаар цэцэрлэг, “Голомт” цогцолбор болон хувийн хэвшлийн “Хос уянга” сургуулийн нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг нь шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллалаа. Тодруулбал “Голомт” цогцолбор сургуульд 960 хүүхдийн хичээлийн байр болон спорт заалны цогцолбор барих санхүүжилтийг 2020 оны улсын төсөвт суулгахаар тогтсон бол 23 дугаар цэцэрлэгийн барилгад анхаарал хандуулахаа илэрхийллээ.

Хуваалцах