Налайх хотын захирагч тангарагаа өргөнө
Налайх хотын Захирагчийн сонгуульд дахин санал хураалтаар нэр дэвшигч Шаравхааны Хаан санал өгсөн нийт сонгогчийн 50.87 хувийн саналыг авч, Налайх хотын Захирагчаар сонгогдсон талаар бид өмнө нь мэдээллэсэн.
Мэдээллийн алба

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулах асуудлыг шийдвэрлэж, нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Тиймээс Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулж, тангараг өргөх ёслолын ажиллагааг энэ дугаар сарын зургааны өдөр 12:00 цагаас Налайх дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд зохион байгуулахаар болжээ.
Ёслолын ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Налайх дүүргийн удирдлага, Налайх хотын оршин суугчид оролцох юм байна.