Налайх хотын Захирагчийн сонгуульд бие даан нэр дэвшигч Д.Цогоо гишүүдтэй уулзав
УИХ, Засгийн газрын гишүүд дээрх асуудлуудыг яаралтай судалж, нааштайгаар шийдвэрлэж өгнө гэдгээ мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр Налайх хотын Захирагчийн сонгуульд бие даан нэр дэвшиж буй Д.Цогоо УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Хуульзүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга нарыг урьж хотын хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй, дүүргийн хэмжээнд байгаа сургуулиудын биеийн тамирын заал хуучирсан, зарим сургуульд цахилгаан байхгүй байгаа зэрэг тулгамдаад байгаа асуудлуудыг танилцууллаа. Түүнчлэн төрийн албан хаагчид болон хувиараа бизнес эрхлэгчдийн нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд төрөөс дэмжлэг хэрэгтэй байгааг уламжлав.
УИХ, Засгийн газрын гишүүд дээрх асуудлуудыг яаралтай судалж, нааштайгаар шийдвэрлэж өгнө гэдгээ мэдэгдлээ.


















