Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Налайх хотын Захирагчийн сонгуулийн товыг зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан тавдугаар сарын 15-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Налайх хотын Захирагчийн сонгуулийн товыг зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ
Налайх хотын Захирагчийн сонгуулийн товыг зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан тавдугаар сарын 15-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Журам батлах тухай / Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам /

  • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

  • Удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай / Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ /

  • Нийслэлийн өмч хувьчлах комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

  • Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай

  • Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний жагсаалт батлах тухай

  • Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

  • Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийн товыг зарлах тухай

  • Журам батлах тухай / Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үй ажиллагааг санхүүжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам /

  • Журам батлах тухай / Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам /

  • Шашны байгууллагуудын хугацааг сунгах, шинээр зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцэнэ.

Хуваалцах